Япон дэлхийн 2-р дайны үед гол түшиц болох Куаи гүүрийг барихад холбоотны олзны цэргүүдийг дайчилжээ. Энэ ажилд маш олон хүн амиа алдсан тухай байдаг. Нэг удаа гүүрний ажилд хэрэглэж байсан гол багаж алга болжээ. Япончууд олзнынхныг цуглуулж, тойруулан пулемёт зоогоод, багажийг гаргаж ирэхгүй бол бүгдийг нь ална гэж сүрдүүлжээ. Олзныхон бие биеэ харан сандарч байв. Хэдэн секундын дараа авсан хүн гарч ирэхгүй бол япончууд буудах нь гарцаагүй байв. Энэ үед нэг англи цэрэг босч ирээд өөрийгөө авсан гэлээ. Тэгтэл бууч түүнийг шүршиж гарав. Түүний бие нь яг л хорхой нүхэлсэн мэт цус урсан үхэдхийн унав. Гэтэл гайхалтай нь хэдэн өдрийн дараа багаж нь олджээ. Түүнийг хэн нэгэн хүн нуусан ч биш, авсан ч биш, харин сайн хайгаагүй байжээ. Тэр англи цэргийн золоис бүх цэргийг аварсан ариун үхэл байсан юм.

Сэтгэгдэлүүд:
yamar bugdeeree uheltei bish, turuulj uheh zorigton baihgui bol tegehees oor arag baihgui.
Mendee chi yasan tiiniin hehehe tegehdee angli tsereg uneheer zorigtoi bgaa bizdee te
Сэтгэгдэл үлдээх: