Нэгэн залуу өндөр хэргэм тушаалд томилогдож алс хол явах болсон тухай Хятадын үлгэр байдаг. Түүнийг гарган өгч байх замдаа нь - Өндөр хэргэм тушаалд ажиллахын тулд тэсвэртэй байх хэрэгтэй шүү гэхэд залуу: - Тэсвэртэй байлгүй яах вэ гэж хариулжээ. Тэгээд хэсэг хугацааны дараа найз нь: - Өндөр хэргэм тушаалтай байхын тулд ямар ч байсан тэсвэртэй байх хэрэгтэй шүү гэж давтаж хэлэхэд залуу: - Тэсэлгүй яах вэ тэсвэртэй байна гэж хариулав. Цааш жаахан явж байгаад дахин 3,4 удаа тэсвэртэй байх хэрэгтэй хэмээн хэлж гэнэ. Магтаалыг ч гэсэн 3 удаа сонсоход дургүй хүрдэгтэй адил зөвлөгөө сануулгыг 4 удаа сонсоод нөгөө залуу уурлажээ. Тэгмэгц найз нь "Найз минь, намайг 4 удаа хэллээ гээд уурлах ямар хэрэгтэй юм бэ. Тэвчээр гэдэг чинь ийм л хэцүү зүйл шүү дээ" гэжээ. Хүмүүс тэсвэрт ч гэсэн хэмжээ байдаг гэдэг. Гэтэл тэвчээрийн хэмжээнд баригдалгүй эцсээ хүртэл тэсэхийг л жинхэнэ тэсвэр гэдэг ажээ. Би ч гэсэн яг ингэж боддог юм. Тэсвэр хязгааргүй гэж...

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: