Индонезийн нэгэн том дэлгүүрт гал гарчээ. Хэсэг хугацааны дараа галын машин ирж гал унтраах ажлаа эхлэхэд хүмүүс шаван бүчиж, хэрхэн унтраахыг нь сонирхон харж зогслоо. Дэлгүүрээс бүгд гарсан гэж бодож байтал дэлгүүрийн дээд давхарт нэг охин орилж байх нь харагдав. Нэг гал сөнөөгч маш хурдан аврах шатаар дээш гартал цонхонд гал авалцаад охиныг аврах боломжгүй болжээ. Энэ үед түүнийг харж зогссон нэг гал сөнөөгч "Бүгдээрээ түүнд урам өгөн дэмжицгээе" гэхэд тэнд байсан хүмүүс гал сөнөөгчийг урамшуулан хашгирав. Галаас эмээж байсан тэрээр хүмүүсийн дэмжсэн дуунд зоригжиж охиныг аварч гаргажээ. Хэцүү байдалд орох үед нь түүнийг хүмүүс урамшуулснаар тэр хүч зориг орж, охиныг аварч чадсан юм.

Сэтгэгдэлүүд:
Anjigai tiim shuu hun urmaar l amidardag shuu
Сэтгэгдэл үлдээх: