Зураачийн бэлэг

 

Солонгосын алдарт зураач И Жүн Собын найз нь эмнэлэгт хэвтжээ. Найз нь түүнийг эргэж ирнэ байх гэж ихэд хүлээсэн боловч ирсэнгүй. Хэдэн өдрийн дараа И Жүн Соб найзыгаа эргэхээр ирэхэд найз нь маш их баярлажээ. "Уучлаарай эрт ирэх гэсэн боловч хоосон ирж болохгүй байлаа " хэмээн гэмшингүй хэлээд найздаа боодолтой зүйл өгчээ. Найз нь түүнийг ядуу зураач гэдгийг нь мэдэх тул "Энэ юу вэ?" гэж асуув. "Миний чин сэтгэлийн бэлэг юмаа. Эрт ирж болохгүй л байлаа. Даанч үүнийг дуусгах гэсээр байгаад өнөөдөр л нэг юм дууслаа" гэжээ. Найз нь боодолтой зүйлийг задалж үзээд нүд нь орой дээрээ гартал гайхав. Учир нь тэр зүйл нь зураг байлаа. "Интоор зурсан юм лдаа. Интоор идвэл эрүүл энх, урт удаан насалдаг гэнэ лээ. Чи үүнийг хараад хурдан эдгэрч босох болов уу гээд л..." гэв. Ингэсэнд нь найзынх нь сэтгэл их хөдөлжээ.

Сэтгэгдэлүүд:

1. nomad | 2008-05-20 04:45:30
хүний сэтгэл гэжжж
2. Болжмор | 2008-05-20 04:54:58
гайхалтай...сэтгэл шингэсэн бүх зүйлс үнэ цэнэтэй санагддагын...зүгээр нэг сэтгэлээсээ сайхан өөдөөс минь харахад хүртэл...хэхэ
3. Nini | 2008-05-20 08:09:03
Сэтгэл гэдэг гайхалтай шүү. Сэтгэлийн угаас үйлдсэн юм бүхэн сайхан
4. Mendee | 2008-05-20 09:27:26
хамгийн том сэтгэлийн дэм байна ш дээ.
5. Anaraa | 2008-05-20 10:10:27
үнэхээр сайхан бэлэг...
6. nuudelchin | 2008-05-20 12:45:41
Manaihan ch setgeliin beleg gedgiig oilgodoggui ulsuud do.
7. nuudelchin | 2008-05-20 12:45:43
Manaihan ch setgeliin beleg gedgiig oilgodoggui ulsuud do.
8. Mongoljingoo | 2008-05-22 08:21:21
Bayarlalaa zaluusaa.Harin tiimee hamgiin aguu zuil setgel yum bgaan
9. uzemjiingoo (зочин) | 2008-05-26 12:10:33
saixan tuux bn.
10. debe | 2009-02-27 23:46:27
гайхалтай

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.