Эхийн сэтгэл

 

Хичээлдээ тааруухан сэтгэлийн тэнхээ сул дорой хүүхэдтэй нэгэн ээж байжээ. Ээж цаг ямагт хүүдээ амжилт гаргаж чадна гэсэн итгэлийг төрүүлдэг байлаа. Хүү нь ч гэсэн ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээдэг байв. Хүүгээ дайнд явахын өмнө ээж нь хүү дээрээ ирээд олон хүмүүсийн юу гэхийг тоохгүйгээр "Миний хүү дайнд хамгийн шилдэг нисгэгч болно " гэж чангаар хэлжээ. Гурван жил хагасын турш үргэлжилсэн дайнд хүү нь эрэлхгээр тулалджээ. Түүнд хүч зориг өгч байсан зүйл бол түүний ээжийн тасралтгүй илгээдэг байсан захидлууд байлаа. "Миний бахархал болсон хүү минь" гэж эхэлсэн ээжийнх нь захидлууд цаг өнгөрөх тусам агуулга нь ч багасч хурдан таталган бичсэн юм шиг харагдах болсон тул эрүүл байна гэж бичдэг ээжийнхээ үгэнд хүү нь эргэлздэг байлаа. Дайн дуусахын үед нэг захидал хүлээн авчээ. Захидалд "Хайрт хүү минь одоо баттай зогс. Хүчирхэг бол." Энэ богихон захидал яагаад ч юм хүүгийн сэтгэл хоногшин үлджээ. Дайн ч дуусч хүү нь Францын элчин сайдын газар ажиллахаар томилогдов. Хүү энэ баярт мэдээг юуны өмнө ээждээ дуулгахаар очсон боловч ээж нь хэдийн нас барсан байлаа. Ээж нь гурван жилийн өмнө өөрийн үхэхийг тааварлан мэдээд хүүгээ хүч тэнхээтэй байлгах гэж нэгэн арга сийлжээ. Ээж нь үхэхийнхээ өмнөх долоо хоногийн турш чичигнэж салганасан гараараа 250 захидал бичин түүнийгээ өөрийн найзад өгч хүүдээ нэг нэгээр нь явуулж байхыг хүссэн байжээ.   

Сэтгэгдэлүүд:

1. Anaraa | 2008-05-19 12:56:01
аймаар сайн ээж,
хүүгээ тэгж хайрлаж, урамшуулж байх юмсан даа
2. Болжмор | 2008-05-20 04:57:19
хөөх эх хүний сэтгэл гэж....биширмээр юмаа...чиний оруулдаг сургамжит өгүүллэгүүд их даж шүү...баярлалаа
3. Mendee | 2008-05-20 09:25:15
эхийн сэтгэл сайхаан сайхан
4. САЙХАН САНАА | 2008-05-20 09:34:13
ээ дээ.. хүний эх хнүн л ийм сайхан сэтгэлийг гаргаж чадна даа...


ээждээ хйартай...
5. chuuda (зочин) | 2008-05-23 14:46:21
vnheer goy yum oruulah yumaa copy hiisen shvv sorry chi vnheer sain bolgtoi yum bna
6. erhtsas | 2008-05-23 15:10:34
Ээж Ижий хүн гэдэг үрийнхээ төлөө өөрийгөө ч мартаж чадах хүн шүү.Бүх сайхан ээжүүддээ сайн сайхныг хүсэе!!! Ээждээ би хайртай,маш их.
7. Mongoljingoo | 2008-05-23 20:42:34
Bayarlalaa setgegdel bichsen humuustei. Tiim shuu ehiin hair hamgiin aguu hair tiim boloh.r eejiigee l bayarluulj yavah.g husdeg dee bi.
Boljmort zugeeree hu
Chuuda bayarlalaa
8. Арима | 2008-05-23 20:44:08
их гоё үлгэр сургаалууд уншлаа. Монголжингоог линкдээд авнаа хө, их таалагджийна хэ хэ
9. Mongoljingoo | 2008-05-24 03:08:57
Arima tegeerei hu
10. alchemist | 2008-05-24 03:23:05
neeree saihan saihan oguulleguud oruuldag shu nadad ih taalagddag
11. Mongoljingoo | 2008-05-24 06:19:09
Alchemist taalagdaj bval yamai daa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.