Хулуу

 

Бөөрөнхий хулуу байжээ. Тэр анхандаа шошийн хэртэй байснаа дараа нь өндөгний хэмжээтэй болжээ. Тэгээд одоо сар шиг том болсон учраас сар болохыг хүсч гэнэ. Нэгэн өдөр сар түүн рүү харахад хулуу: - Сар аа, би тантай адилхан байгаа биз дээ. Гэтэл яагаад би гэрэлтдэггүй юм бэ? гэхэд сар намуухан инээмсэглэж хулуунд: - Нэгэн охин байжээ. Тэр сайн дуулдаг хүмүүсийг хараад сонгодог дуучин болохыг хүсч, заримдаа сайн зурдаг хүнийг хараад зураач болохыг хүсдэг байв. Харин эцсийн эцэст тэр охин зохиолч болжээ гэв. - Яагаад вэ? хэмээн асуухад?  Тэр охин юм бичих дуртай нь өөрийнх нь авъяас байсан байхгүй юу гэхэд хулуу толгой дохижээ. Тэгээд хөх тэнгэрийг ширтэн бодол болсоор хэд хоног өнгөрчээ. Хулуу бусдыг дуурайх нь буруу гэдгийг ойлгосон төдийгүй өөрийнхөө хийх ажлыг ч ойлгожээ. Тэрээр "Би бат бөх сав болно. Гал тогоонд сарнаас илүү би хэрэгтэй биш үү?" гэж бодов. Сар ч хулууг хараад баяртай байв. Хулуу улам сайн ургах болжээ.

Сэтгэгдэлүүд:

1. Diams | 2008-05-18 18:48:28
huurhun l domog baina huluu uuruu gadnaasaa ih goy haragddg te harin dotorh n soup hiihed l zugeer gdiin bilee bi sn medehgui bna oo
2. amanjinka | 2008-05-19 01:09:11
сургамжтай сайхан зүйлс бичих юм аа баярллаа чамд амжилт шүү хө
3. Mendee | 2008-05-19 10:39:53
хэн хаана юу хийх ёстой, тэр газраа л бай гэсэн юм шиг байна. гэхдээ хаана байх ёстойгоо зөв сонгох нь чухал юм шигээ. Одоо бол хүүхдүүдийг багаас нь мэргэжилээ сонгох тал дээр яг 11 төгсөхөд нь сайхан зөвлөгөө өгдөг болцон байна лээ ш дээ. Намайг 10 жил төгсөхөд эцэг эх бас юу ч хэлээгүй өөрөө л шийд гээд байсан. Химидээ гайгүй гээд эмч болцон чинь бас л...
Би яг геологи юмуу, эсвэл мөрдөн байцаагч энэ тэр болсон бол таарах байсан байна лээ.
Хүн сонирхолтой зүлээс гадна хийж чадах зүйлээрээ заниймаалдвал амжилтанд хүрэх юм үигээ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.