Хайрын таяг

 

 Хаврын урь орж байсан нэгэн өдөр. Урт өвлийн хүйтнээс дайжсан хүмүүс хот руу явж байлаа. Машинд сууж явсан би нэгэн сайхан төрхийг харав. Энэ нь нэгэн хөгшин таяг барьсан хараагүй эмгэнээ дагуулан явж байлаа. Хараагүй эмгэн, хараатай өвгөн хоёр хаврын дулаахан салхийг сөрөн явж байсан юм. Нүүрэнд нь үрчлээ тогтож, амьдрал нь тийм ч хангалуун өнгөрөөсөн гэхээргүй харагдавч тэдний царайд залуу хүмүүст байхгүй сайхан байдал, аз жаргал дүүрэн байлаа. Эхнэр сохор ч бусдаас ичихийг мэдэхгүй байгаа байдал нь хоорондоо ярьж хөөрөн алхаж байгааг нь харахад илэрхий бөгөөд ямар ч гомдол нь харагдсангүй. Богинохон хугацаа ч гэсэн тэдний хажуугаар өнгөрөн өнгөртлөө тэднийг бахархан харлаа. Сэтгэлийг минь хөдөлгөсөн тэр хайр бидний хайраас шал өөр байсан юм. Бидний хайр энэ хоёр хөгшин шиг нүүрэнд нь гомдол үгүй, бие биедээ нүд нь болж явах хүч байдаг бол хичнээн сайхан байх билээ.

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2008-05-15 14:28:51
насан туршийн тэрхэн амьдралдаа зовлон жаргалаа хуваалчаж үүрсэн хүмүүс ч аргаггүй л ондоо л дээ.....аан тийм бичлэгээ хоёр оруулчихсан байсан бна ш дээ хүн арай гэж сэтгэгдэл бичээд эргээд харсан чинь байдаггүй шүү хамт устгаад хаячихдаг бна ш дээ хэ хэ....амжилт
2. Anuira | 2008-05-15 14:35:53
Хайр өөрөө гайхалтай
3. Mongoljingoo | 2008-05-15 15:21:13
Amanjinka bayarlalaa. Harin tiimee 2 oruulaad sorry shuu.

Anuira Tiimee hair uuruu gaihaltai gaihaltai
4. Mendee | 2008-05-16 10:22:47
насны бөгсөнд эргээд харахад харамсахааргүй, бие биеэдээ гомдохооргүй амьдарсан бол л сайхан байх биз.
5. CHINEE4747 (зочин) | 2008-05-16 16:56:03
эмгэнээ сугадаад гудамжаар алхдаг өвгөн болноо би хэхэ харин хэзээ сугадах эмгэнээ олох болдоо гэж
6. Mongoljingoo (зочин) | 2008-05-17 10:52:34
Mendeed chi yagaad tegej amidarch bolohgui gej
Chineed udahgui emgen huurhun huuhen oldoh bailgui dee nas chin yavaad bgaa shoo gej

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.