Нэгэн тариачин талбайдаа вандуйны сайн чанарын үр тарьжээ. Тэгээд хөршдөө гайхуулан вандуйгаа сайн гэгч нь арчилж торддог байв. Гэтэл өөрийнх нь хүсч байсан шиг чанартай сайн вандуй ургасангүй.Тэрээр сэтгэл гонсойн талбайгаа тойруулан харж зогсоод хөршийнх нь вандуйны цэцгийн тоос салхинд туугдан өөрийнх нь тадбайд орж ирж байхыг харжээ. Хөршийнх нь чанар муутай вандуйн цэцгийн тоос түүний чанартай вандуйн цэцгийг хучиж байсан учраас хүссэн вандуй нь ургаагүйг тэр ойлгожээ. Үүнийг мэдсэн тариачин өөрийнхөө чанар сайтай вандуйг нэг шуудай үрийг хөршүүддээ тарааж өгөв. Эргэн тойронд нь ургаж байгаа вандуйнууд чанар муутай учраас өөрийнх тарьсан вандуй сайн ургах боломжгүй байжээ. Нийгмийн амьдрал сайхан байх нь хувь хүний амьдралд нөлөөлдөг. Бид зөвхөн өөрсдөө төдийгүй хөрш, өрсөлдөгчид маань ч гэсэн сайхан амьдрахын тулд хамтарч бие биедээ туслах хэрэгтэй.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: