Уучлахын ач тус

 

Энэ удаа галт тэргээр аялж явсан Жонн гэдэг залуутай санамсаргүй тохиолдлоор хамт аялах боллоо.Тун удалгүй нөгөө залууг алс холын шоронгоос суллагдаад явж байгааг нь мэдлээ. Харин энэ хугацаанд гэрийнхэн нь түүний нэг ч удаа эргээгүйгээр үл барам нэг ч захиа бичээгүй гэнэ. Гэтэл залуу гэрийнхэн нь ядуу, харанхуй бүдүүлэг болохоороо эргэж ирээгүй, захиадал бичээгүй байх гэж бодож, үйлдсэн гэмт хэргийг нь уучилсан гэдэгт итгэж байв. Тэдэнтэйгээ төвөггүй ойлголцох гэж захиа бичээд хэрвээ намайг уучилж хүлээж авч байгаа бол өртөөний ойролцоох модны мөчирт цагаан тууз уяж тэмдэг тавихыг хүсчээ. Хэрэв түүнийг уучлаагүй хүлээж авахгүй бол тэр залуу галт тэрэгнээсээ буулгүй цаашаа, хаашаа ч юм бэ, явах хэрэгтэй байлаа. Гэрлүүгээ ойртох тусам түүний сэтгэл маш их догдолж цонхоор гадагш харах зориг нь хүрэхгүй байгааг би анзаарлаа. Тэгээд түүний өмнөөс модыг би харъя гэлээ. Ердөө нэг минут ч хүрэлгүй би түүний гараас татаж "Тэрийг хардаа" гэж хэлсэн юм. Түүний нүдэнд нулимс цийлэгнэн "Би итгэж байсан юм" гэж хэлэв. Нэгэн алимны модыг тэр чигээр нь цав цагаан туузаар чимэглэжээ. Энэ сайхан зүйлийг харах тэр агшинд олон жил дотор нь хадгалагдаж зовоож байсан бүх зовлон гуниг, харуусал ор мөргүй арилав.

Сэтгэгдэлүүд:

1. daariimaat | 2009-01-14 09:10:37
сайн уу ямар сайхан бичлэг бэ,хүмүүсээ нэг нэгийгээ уучилж амьдарцгаая
2. Mendee | 2009-02-04 17:53:16
Уучилана гэдэг сайхан шүү.
гэхдээ хэрэг хийсэн хүнийг нэг уучилах өөр. огт хэрэг хийгээгүй хүнийг хохироочоод бас уучилахгүй байна гэдэг бас нэг хэрэг.
3. molor | 2009-02-04 18:02:10
Хоолой дээр тээглэсэн нэг зүйлийг юу гэдэг билээ? Сайхан бас гайхамшигтай бичлэг байна. Бидний дунд хэчнээн Жонн горойгоод ганцаардаад явж байдаг бол?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.